"Монголын Нууц товчоо"-нд монголчуудын гарлыг чоно, марал /буга/ хоёртой домоглосон байдгийг бид мэднэ. Чоныг домгийн өвөг дээдсээ болгон тотемчилох эртний төсөөлөл, эртний тэр домог өнөө хүртэл хэрхэн хадгалагдаж ирэв гэдэг нь сонин юм. Монголын алтан ургийн овог "боржигин" хэмээх нь "бор эзэн" буюу угтаа бас чоно тотемийн нэрээс үүсэлтэй болохыг зарим