БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компани хагас дамжуулагчийн худалдан авалтын хэмжээгээрээ “Samsung” болон “Apple” компанийн араас дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Энэ тухай “China Daily” сонин АНУ-д төвтэй “Gartner” судалгааны байгууллагын тайланг иш татан лхагва гарагт мэдээлэв. Өнгөрсөн онд “Huawei” компани хагас дамжуулагч чипийн худалдан авалтад 21 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн зах