Нийгмийн хамгийн том сүлжээ Фэйсбүүк өчигдөр (2019.03.14) дэлхий даяар доголдсон. Энэ өдөр ганц  Фэйсбүүк биш Instagram, WhatsApp үйлчилгээнүүд ч мөн адил доголдлоо. Гэмтэл илэрснээс хойш 24 цагийн дараа Фэйсбүүк компани товчхон мэдэгдэл гаргалаа. Тус компанийнхан хэрэглэгчдээсээ уучлал гуйж, тэдний хүлээцтэй хандсанд бас талархал илэрхийлжээ. Сүлжээний доголдлыг тэд сервэрийн тохируулгыг өөрчилснөөс болж гарсан гэдгээ