Франц Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын нэрт удирдаач Шарли Барбие Монгол улс дахь Францын элчин сайдын яамны урилгаар манай оронд айлчилж, сонгодог хөгжмийн яруу тансаг, хөг эгшгийг мэдрүүлэх  “Францын хөгжмийн үдэш” тоглолтоо үзэгч, сонсогчдод толилуулахад бэлэн болоод байна. Энэ үдэш Улсын Филармонийн Симфони найрал