Солонгоо гуч хүрсэн хэдий ч хүний эдлэх ёстой жаргалыг бүрэн гүйцэд амсч үзээгүй яваа гэж боддог байв. Уг нь түүнд юм бүхэн бий. Гоолиг тэгшхэн нуруу, өөгүй цэвэрхэн царай, дуртай ажил, өндөр боловсролтой сайхан найз залуу гээд баргын бүсгүйд тэр болгон заяадаггүй болгон түүнд байлаа. Гэхдээ энэ бүхэн Солонгоогийн сэтгэлийн