Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбооныхон болон ЗТЯ-ны холбогдох мэргэжлийн хүмүүс Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд тавьж буй 218 км төмөр замын явцын ажилтай танилцахаар өнгөрсөн пүрэв гаригт 60 гаруй хуний бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьсон юм. Өглөө  9:00  цагт  замд гарсан  аяллын багийнхан Улаанбаатараас 276 км яваад Дундговь аймагт түр саатаж, орой