Монголын хууль жирийн иргэнд л үйлчилдэг болохоос эрх мэдэлтнүүдэд огтхон ч хамаагүй. Хэний ч амнаас чөлөөтэй гарах энэ үгийг зарим нэг нь яг зөв гэж дэмжиж байхад, за арай ч ингэж туйлширч болохгүй ээ гэх нь ч бий. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгснөөр ардчилсан нийгмийн хамгийн том гавьяа энэ юм.