Томоохон зах худалдааны төвүүдээр бусдын лангуун дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг байсан олон үйлдэлтэй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. 1991 онд төрсөн эмэгтэй  С-ийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим үйлдэл тогтоогдож мөрдөн шалгаж байна.