Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт саяхан байгалийн онц аюултай үзэгдэл болж таван айлын гэр сүйдэж, хүн нас барсан. Энэ бол 20 минутын дотор болсон үйл явц. Харин албаны хүмүүс, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар урьдчилан таах аргагүй байгалийн гэнэтийн үзэгдэл аж. Ийм зүйл дахин давтагдах юм бол бид бэлэн үү.