Энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө Сингапурын усанд нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөн “John S. McCain” байлдааны хөлөг онгоцны сураггүй байсан усан цэргүүдийн цогцсыг аврагчид олсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдлээ. Уг ослын улмаас таван усан цэрэг гэмтэж бэртэж, 10 усан цэрэг сураггүй болоод байсан юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон