Улаанбаатар хот маань нэг үеэ бодвол өнгө засч, хүрээгээ тэлж байна. Гадна, дотныхонд нийслэл хот хэмээн хэлэхэд нүүр улаахааргүй л боллоо. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нүглийн нүдийг гурилаар хуурсан байгууламжууд мэр сэр байх юм аа. Тэдний нэг нь Арслантай гүүрний усан хөшиг. Хүүхдийн тоглоом шиг энэ элгийн зүйл иргэдийн бухимдлыг