Хан-Уул дүүрэг хуучин "Ажилчны район" нэртэй байлаа. Улсын хэмжээний томоохон ноос ноолуур, арьс шир, гутлын зэрэг үйлдвэр, цахилгаан станцууд энэ дүүрэгт оршдог учир Ардын их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар анх байгуулахдаа ингэж нэрийдсэн гэдэг. Харин өнөөдөр шил толь болсон өндөр барилгуудын сүүдэрт "Ажилчны район" тодотгол нь улам бүдгэрсээр байна. Цагтаа дотоодын