“Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх боллоо. Өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар энэ асуудлыг танилцуулсан юм. “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага”, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал усны техникийн шаардлага” стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын