Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагджээ. Журамд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд  иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн байна. Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан