Дөрвөн жилийн хугацаатай парламент болгон бүрэн эрхээ бүтэн эдлээд дуусах үедээ хэлэлцдэг хууль бол Сонгуулийн тухай хууль. Гурван жил нь улиг болтол ярина, дөрөв дэхээс нь цаасан дээр буулгаж эхэлнэ. Хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой учир хугацааг нь яг л ингэж тулгана. 1992 оноос хойш болсон сонгууль