Д.Сумьяабазар аварга уран барилдаанаараа үзэгчдийг зурагтын өмнө уяж, наадамчдыг төв цэнгэлдэхэд тушсаар олон жил наадамчин олноо баясгасан сайн бөхчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө тэрбээр төр түшилцэж яваа. Долгорсүрэн заан дөрвөн хүүтэй. Тэд бүгд аавынхаа нэрийг өндөрт өргөж бөхийн дэвжээнээ нэрээ дуурсгасан. Монгол түмний бахархалт бөхчүүд урлагийн авьяастай гэнэ.