АСУУДАЛ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцлав. Үндэслэл нь энэ компани нөхөн сэргээлт хийгээгүй гэв. Уг нь дээрх дүгнэлтийг гаргасан манай МХЕГ-ын байцаагчид дөрөвдүгээр сард нь очиж хяналт хийчихээд “Болж байна, сайхан байна...” гэж магтаж