УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд спортоор амьсгалж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амралтын өдөр унадаг дугуй жийн Улаанбаатар хотын гудамжаар аяласан нь цахим ертөнцөд “амьдрагсад”-ын нүдийг хужирласан, бас бусдыг эрүүл мэндэд тустай спорт сонгон хичээллэхийг уриалсан арга хэмжээ болж хувираад байна. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Унаагаа солилоо” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.