Монголын оюутны холбооноос өнөөдөр “МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хар жагсаалтанд оруулах” тухай болон бусад асуудлаар МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, МОХ-ны зөвлөх Н.Бямбагэрэл, МОХ-ны ОНХХ-ийн дарга Э.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МЗХ-той цаашдаа МОХ хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлээд доорхи тайлбарыг хийв. “Монголын оюутан, залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага бол Монголын