Улсын гарьд М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нар архидан согтуурсан үедээ байгууллагын эд хогшил эвдэж танхайрсан хэрэгт холбогджээ. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрэн сурвалжилж байна. Тодруулбал, ЦЕГ-ын веб сайтад нийтэлснээр гарьд Л.Пүрэвжав, харцага М.Баяржавхлан нар 2018 оны долдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурч,