Ч.ГАНТУЛГА Эелдэг, даруухан инээмсэглэлээр мялаасан зураач Ч.Солонгын урланд очсон юм. Үүднээс нь эхлэн хөгжмийн намуухан аялгуу эгшиглэж, сонгодог, содон мэдрэмж төрүүлэхүйц байлаа. Урлангийн хаалгыг аяархан нээхэд хүүхдүүд зураг зурж байв. Тэд бол зураач Ч.Солонгын шавь нар. Амралтынхаа өдрийг урландаа өнгөрөөж буй зураач бүсгүй хүүхдүүдэд зөвлөгөө өгч, зурсан зургийг нь харж, санал