Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга