Зарим нэг улс төрчид нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгож, мөнгөө арвижуулсаар байна. Тодруулбал, өдгөө УИХ-ын гишүүдийг хөрөнгө, орлогоороо тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бидний сайн мэдэх Хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны зүүн хэсгийг өөрийн болгожээ. Жилийн зургаан тэрбум төгрөгийн орлоготой, уул уурхайн салбарт толгой дээгүүр цохиж явдаг тэрбээр нийслэлийн өмчийн хүүхдийн