УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүүгийн бага охин, Монголын залуу хөгжимчин Т.Оргилцэцэг шинэ оноос өмнөхөн Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "Musica Classica" олон улсын хөгжимчдийн XIV наадам-уралдаанд гуравдугаар байр эзлэсэн байна. Тэрээр тавдугаар категори буюу төгөлдөр хуур, хийлээс бусад хөгжмийн зэвсэг гэсэн төрөлд оролцсон байна.