Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд угсраа автобусыг төв замаар явуулахаар болсон. Тэгвэл энэ сарын тавны өдрөөс 20 угсраа автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулах талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Одоогоор угсраа автобусыг явуулахад зориулж зам засварын ажлыг хийж байна. Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржийн хэлснээр зам засварын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Угсраа