Гүний худагтай, хэрэглэсэн усаа дурын газарт асгадаг, эсвэл төвийн шугамд цутгадаг авто угаалгын газрууд нийслэлд цөөнгүй байгааг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн илрүүлжээ. Тус зөвлөлийнхөн өнгөрсөн сард “Компанийн нийгмийн хариуцлага” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дахь авто угаалга, засварын 34 газрыг шалгахад дийлэнх нь ийм зөрчилтэй байсан аж. Тодруулбал, тэд