Т.Өсөх-Ирээдүй: Наадам хийхгүй бол хийсэнгүй гэж хэл ам гаргах үндэс байхгүй
Улсын начин, харцага цолтой бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулагчид болон бөхчүүдийн төлөөлөл олсон орлого болох 5 сая төгрөгөө өнгөрсөн баасан гаригт ХӨСҮТ-д хандивласан. Бөхчүүдийн төлөөлөл иргэдийн эрүүл энхийн манаанд цаг, наргүй зогсож байгаа эмч нартаа зориулж хандив өргөж байгаагаа онцолсон. Улмаар наадмаа тасалдуулалгүйгээр, үзэгчгүйгээр, зөвхөн бөхчүүдээсээ шинжилгээ аваад барилдааныг зохион