Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү ажилдаа оров
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсныг 2013 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг ёсоор болгон ажлаас чөлөөлсөн билээ. Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр шинээр томилогдсон Тогмидын Хадхүү өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо.
- No comment
- Categories: Хүмүүс (13)