Tag : Т.Даваасамбуу

Т.Даваасамбуу ЧИНИЙ УРУУЛ

e16c17c5b1ad10ebig
Чиний минь уруул ягаахан сарнай Чимээ аниргүй хүслийн будаг Чихэнд шивнэх зөөлөн бүүвэй Чичрэх мөрний бүлээн нулимс Чиний тэврэлтэнд ертөнц чиний дотор уусах шиг Чиний үгэнд сэтгэл минь чиний зүг хийсэх шиг Чиний харцанд би тэр чигээрээ ухаажих шиг Чиний уруул ягаахан сарнай Чиний хөлд цэцэгсийн дэлбээ өнгө сэргэх шиг Чиний өнгөнд бодол бүр түүр холилдох шиг Чиний цээжинд салхин

Т.Даваасамбуу БОДОГДООГҮЙ БОДОЛ

1897958_1423246307921715_1868130900_n
Би бодсон Гэхдээ бодсон зүйлээ биш Бодогдоогүй зүйлээ би бодсон Гэвч учиг нь дэндүү хол оршном Хайрын тухай би бодном Хайр өөрөө бодол болж Харуусал төрүүлээд хажууд нь суумаар Хайр өөрөө бодогдоогүй бодол Амьдралын тухай би бодном Амьдралд би өөрөө бодол болж Алган дээр минь салхи мэт оршсоор Амьдрал өөрөө бодогдоогүй бодол Гунигийг би бодном Гуниг өөрөө гашилсан тархины ээдрээ Гүймэл зүрхний шаналал мэт

Жаран овогт Т.Даваасамбуу Хайрт хүүдээ зориулав

1013864_1411553145757698_748249716_n
ХҮҮ МИНЬ Тэнгэрээс гэрэлтсэн оддын гялбаа Тэртээгээс буусан аниргүй бороо Тэмдэгтээс ялгарах Монгол тамга Тэргэл сарны аниргүй болзоо Дээрээс хялмах цасан найраг Дэлхийгээс дуудах ариун бороо Дэнжийн цэцэгсийн намуун шүүдэр Дэвэрч даргих сүүн цацал Биенээс тасарсан амьдралын минь үргэлжлэл Бүлээн сэтгэлийн цэнгэг горхи Биелээд ирэх хорвоогийн бүүвэй Бүтэн сарны чимээгүй үдэш Салхинд найгах зэгсний орой Саравчлан хүлээх хүслийн биелэл Саатан зорчих огторгуйн чимээ Сэрээд харах нүдний

Т.Даваасамбуу ХӨХ МОНГОЛ / Яруу Найраг /

1010620_1410187305894282_1534098441_n
Дээлэн дээр нь нар манддагаа Дээвэр дээр нь сар нойрсдогоо Дэнжийн салхинд нь цэцэгс ганхдагаа Далбаан дэвсгэрт нь соёмбо бадардагаа Хөх Монгол Морьдын төвөргөө нь дэлхийг эзэгнэдэг Уудам нутагт нь уртын дуу эгшиглэдэгээ Мойног хуруунд нь морин хуур цуурайтдагаа Урсгал усанд нь бүсгүйчүүд гэзгээ самнадагаа Хөх Монгол Хөх аргалын утаа нь тэнгэрт мацан цойлдог Хөвч арын хангайд нь буга согоо урамддагаа Хөл