-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв Найман жилийн өмнө “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос худалдаж авсан Т.Ганболд гэх эрхмийг өнөөдөр Монголд танихгүй хүн үгүй болжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан дуулианд холбогдохдоо ч, хожим Хөдөлмөрийн үндэсний намыг хувааж, сонгуульд оролцуулахгүй болгох