Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдын төлөөлөгчидтэй уулзаж, танхимынхаа өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулав. Тэрбээр төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдсэн нэг төсөвтэй болсныг онцоллоо. Өнгөрсөн хугацаанд таван өөр төсөвтэй байсан юм. Үүний хор уршгаар төсвийн сахилга бат алдагдсан тод жишээ бий. Тодруулбал, 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд