Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух