“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай