НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журмыг хэлэлцэв. Улаанбаатар орон сууц сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагч нь нэг байгууллагад гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх ёстой. Мөн ажил