Ч.ҮЛ-ОЛДОХ Олон нийтийн анхаарлыг татаж буй “Төмөр зам тойрсон салаа бодлууд” цуврал нийтлэлийг бичсэн Л.Даваапилтэй ярилцлаа. Түүнээс Тавантолгойн нүүрсний замаас эхтэй төмөр зам дахь царигийн маргааныг судлаачийн хувьд хэрхэн үзэж буйг нь сонирхсон юм. -Төмөр замд үүсээд буй асуудлыг хүмүүсийн олонхи нь  өргөн, нарийн царигийн тухай маргаан, нэг нь  өөр салбарын ажилд