Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрладаг Төмөртэйн уурхайн үйл ажиллагаанд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн намар шалгалт хийж яаралтай зогсоосон билээ. Гэвч хаалттай уурхайн талбайд цэл залуухан жолооч хүнд даацын автомашинтайгаа уулын уруу өнхөрч амиа алдсан томоохон осол гарсан билээ.