Төмөрсүх гэгч эр таван жил орцоор амь зууж явна. Хэдэн жилийн өмнө 2 өрөө байраа банкны барьцаанд тавьчихаад бизнес хийж үзжээ. Болох бүтэх юм шиг санагдсан болохоор эр хүн үзээд алдахад гэмгүй хэмээн бодсон нь том алдаа байлаа. Өнөөдөр монголд бизнес гэдэг нь аз шодсон сугалаа байсныг Төмөрсүх хожуу ухаарав.