Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төрийн бус өмчийн “Төгс билиг” бага сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сургууль сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцон, хугацаатай үүрэг өгөв.