Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүхүүдч төгсгөлгүй. Тийм учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгүй" танго балетыг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа амилуулах гэж байгаа юм