Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын хамгаалалтын захиргааныхан болон Булган аймгийн музейн ажилтнууд хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул, судалгааг өнгөрсөн хавраас хийж эхэлжээ. Ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцай хэмээх газраас зосон зураг хоёр, хадны хөмөг, маанийн чулуу зэргийг