Нийслэлд өнгөрсөн өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарлаа. Гэр хорооллын зарим иргэд өвлийн улирлын гол хэрэглээ болох түлээ нүүрсээ базааж амжаагүй л байна. Ядаж байхад нийслэлийн хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Өвлийн улиралд гэр хорооллын айлуудын амьдралын амин хэрэглээ нь мод, нүүрс гэдгийг хүн бүхэн мэднэ.