Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 102 жилийн ой өчигдөр болж өнгөрсөн билээ. Сэтгүүл зүйн энэхүү түүхэн ой тохиосон өдөр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нарыг Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль, хэвлэл мэдээллийн тэргүүнйи ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.