Даатгалын компаниуд иргэдээс тэрбум гаруй төгрөг завшсан нь тогтоогджээ
ШӨХТГ-аас “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” компаниудын сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ. Шалгалтаар “Хаан даатгал”, “Ард даатгал” компаниуд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр 1000-1500 төгрөгийг оршин суугчдын байрны төлбөрт тооцон авч байсан
- No comment
- Categories: Онцлох мэдээ