Бээжин хотын баруун дүүрэгт орших эртний Киданы үеийн нэгэн суваргыг Хубилай хааны зарлигаар 1271 онд сэргээн засварлаж эхэлжээ. Бурхны шашныг төрийн шашин болгосон Хубилай хаан энэхүү суваргыг өвөг дээдсээ тахин шүтэх тайлгын зориулалттайгаар сэргээн байгуулсан тухай сурвалжид тэмдэглэсэн байдаг. Домогт өгүүлснээр, Хубилай хаан хуучин сүмийн туурийн голд нум сумтай цэрэг