Овоолсон нүүрс шиг ард түмнийг минь Олон жил төр доромжилсон шүлсээр норголоо Норсон зовлон тэмцэлд дороосоо уугсаар Нэг л өдөр шатахад ойрхон ирлээ Зуурдын энэхэн амьдралд эгэл түмний хэлтэрхий би Зуруул шүдэнз хоёр шиг асахад бэлэн боллоо Үхэхэд үлдэх хонгор үрсийнхээ төлөө Үнэний дэнсэнд дүрэлзэхэд зүрх минь цохиллоо Иргэн бүрийн сэтгэл тэмцлийн салхинд сэвэлзэж Идэхийн хэнээт төрийг түймрийн утаа