Нийгмийн хэв журмыг сахиулах өндөр үүрэгтэй цагдаа нарт олны ам тийм ч сайн байдаггүй. Тиймдээ ч цагдаа нарын зүй зохисгүй авирлаж байгаа зургууд онлайн орчноор түгэх нь элбэг. Харин сүүлийн үед цахим ертөнцөөр ТҮК-ийн нэгэн ажилтанд тусалж буй замын цагдаагийн  зураг олны талархлыг хүлээгээд байна.