Аляскад намар болоход тосгодоор цагаан баавгай хаа сайгүй үзэгдэх болжээ. Гүехэн усаар хүрээлэгдсэн элсэн арлуудад хэдэн арваараа цуглан, бамбаруушнуудтайгаа наранд хэвтэх нь ихсэв. Тэднийг харах гэж олон зуун километрийн алсаас зорьж ирдэг жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Цагаан баавгай шөнө болон гуут хавь ойрын тосгодоор гэтэх нь элбэг болж