Өчигдөр болсон Бээжин олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо. Допингийн хэргээр асуудалд орсон Камила Валиева богино үзүүлбэрийн дараа тэргүүлж явсан ч чөлөөт дасгал дээр дараалан алдсаар медалиас мултарлаа. Гэхдээ энэ нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн ганц сенсаац нь байсангүй. Хоёрдугаар байрт орсон Александра Трусова медалиа голон уйлж, уран гулгалтаа хаяна