Нэг, хоёр, гурав... Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ингэж дохиураараа тогшиход түүний гарын хөдөлгөөнийг дуучид, хөгжимчид нүд алдалгүй харах ажээ. Тайзнаа УДБЭТ-ын алтан гургалдайнуудын нэг СТА Б.Эрдэнэтуяа, Армяны тенор Ованес Айвазян нар дуурийн хэсгээс дуулна. Тэд дуурийн Флория Тоска, Марио Каварадоссийн дүрийг бүтээх юм. Харин