Роналдог тэврэх гэж дайрсан фанатыг торгож, Францаас гаргажээ
Польш-Португалын тоглолтын 110 дахь минутад талбайд Шамшир Карими хэмээх фанат гүйн гарч Криштиано Роналдог тэврэхийг хичээсэн. Гэлээ ч түүнийг хамгаалалтын албаныхан зогсоож, гаргасан юм. Тэгвэл тус фанатыг 500 еврогоор торгож, Францаас гаргасан бөгөөд Францын хил давах эрхийг тодорхой хугацаагаар хасчээ.
Фанат хийсэн үйлдлээ тайлбарлахдаа "Тэр миний шүтээн болохоор тэврэхийг хүссэн юм”
- No comment
- Categories: Мэдээлэл, Спорт (11)